Шаардлагатай програм татаж авах холбоос: Татах холбоос:
Wednesday, October 28, 2015
Sunday, October 18, 2015
Лабораторийн ажил №6 Өгөгдлийн сан
Лабораторийн ажил-6
Дасгал ажил №1
Сурах зүйл: Өгөгдлийн сан үүсгэх, хүснэгт үүсгэх, өгөгдлийн төрөл тодорхойлох, хүснэгтэнд бичлэг нэмэх
Дасгал: Өгөгдлийн сан үүсгэх
MS Access 2007 программыг нээгээд Blank Database сонголтыг авч File Name
хэсэгт өгөгдлийн сангийн нэрийг School гэж өгөөд Create товчийг дарна.
- Хүснэгт үүсгэх
Datasheet->View цэсний Design View командыг авч хүснэгтэнд өгөх нэрээ оруулаад OK товч дарна. Field name-д талбарын нэрийг бичнэ, Data Type-д өгөгдлийн төрлийн сонгож оруулна.
Дараах өгөгдлийн төрлүүд байдаг.
Өгөгдлийн төрөл тодорхойлох хүснэгтийн доод хэсгийн Field properties хэсэгт доорх тохиргоонуудыг хийнэ. Үүнд: Field Size –д number болон text төрлийн талбар дээр талбарын хэмжээ, хязгаарыг тодорхойлно. Тоон талбарын хувьд дараах төрлүүд байна.
Caption
Caption нүдэнд идэвхтэй байгаа талбарын гарчгийг буюу хүснэгтийн толгойн
гарчгийг өгнө. Table-д бичлэг оруулах үед талбарын гарчиг буюу
хүснэгтийн толгойд Caption-д бичсэн текст гардаг. Хэрэв энэ нүдийг
хоосон орхивол талбарын гарчиг талбарын нэрээр гарна.
Default Value
Default Value нүдэнд тухайн тухайн мэдээллийн баазад шинээр бичлэг
оруулахад идэвхтэй байгаа талбарт авах анхны утгыг бичиж өгнө.
Validation Text
Validation Text – сонгосон талбарт орж байгаа утга байх ёсгүй буюу дээрх
нөхцөлийг зөрчвөл ямар алдааны мэдээлэл дэлгэцэнд гарахыг бичиж өгнө.
Indexes
Indexes –тухайн сонгосон талбарыг индекслэх эсэхийг тодорхойлно.
No– тухайн талбарыг индекслэхгүй
Yes / Duplicates Ok / - талбарыг индекслэнэ.
Yes / No Duplicates/ - талбарыг Unique хэлбэрээр индекслэнэ.
- Талбаруудаа тодорхойлсоны дараа түлхүүр талбар болгох талбараа сонгоод Design->Primary Key командыг сонгоно.
Дахин шинээр хүснэгт үүсгэхдээ Create->Table командыг авч хүснэгтийн нэрийг өгөөд дээрх үйлдлүүдээ давтана.
Гүйцэтгэх даалгавар:
- School нэртэй сан үүсгэх
Дараах хүснэгтэнд үзүүлсэний дагуу 6 хүснэгт үүсгэж, талбар, талбарын төрлийг зааж өгөх
- (PK) гэж ард нь тэмдэглэсэн талбарыг түлхүүр талбар болгох
- Үүсгэсэн сангаа хадгалаад өөрийн e-mail хаяг руу хавсралтаар илгээх
Сангийн нэр: School (сургууль)
Tables(Хүснэгтүүд):
Дасгал ажил №2
Сурах зүйл: Хүснэгтүүдийн хооронд хамаарал үүсгэх, дараалал үүсгэх
Дасгал:
- Хүснэгтүүдийн хооронд хамаарал үүсгэх
- Database Tools цэсний Relationships командыг сонгоно.
- Show Table цонхонд хамаарал үүсгэх хүснэгтүүдийн нэрийг үзүүлэх бөгөөд тэдгээрээс аdd товчлуурыг дарж хүснэгтүүдээ сонгоно. Хэрэв хамааралд хүснэгтээс гадна дараалал эсвэл эдгээрийг хамтад нь ашиглах шаардлага гарсан тохиолдолд Queries болон Both хэсгийг сонгож шаардлагатай хүснэгтүүдийг холболтонд ашиглана.
3, Хамаарал хийхэд бэлэн болсон хүснэгтүүдийг доорх зургаас харж болно.
4.
“department” хүснэгтийн “dept_code” талбарыг хулганаар чирч “student”
хүснэгтийн “dept_code” талбартай харгалзуулан хулганы товчлуурыг
суллана. Ингэхэд дараах цонх гарч
ирнэ.5. Create товчийг дарснаар хамаарал маань дараах байдалтай үүснэ.
6. Нэгэнт үүсгэсэн хамаарлыг устгах бол холбоосын шугам дээр хулганаар дарж Del товчлуурыг дарна. Харин 2 даралт хийснээр засварлах боломжтой болно.
- Хүснэгтэнд бичлэг нэмэх
Үүсгэсэн хүснэгтээ хадгалаад Datasheet->View цэсний DataSheet View командаар хүснэгтэнд бичлэг буюу өгөгдөл нэмнэ.
Гүйцэтгэх даалгавар:
- Доорх зурагт үзүүлсэний дагуу хамаарал үүсгэ.
- Хүснэгт бүрд 5-с доошгүй бичлэг оруулах
Monday, October 12, 2015
Thursday, October 8, 2015
Бие даалт №1
Лабораторийн ажил 8-10
Сэдэв: Лекц 1 – 8 оноогдсон сэдвийн хүрээнд судалгаа хийх
Хийх ажлууд:
- Хуудсын тохиргоог А4 форматаар, хуудсын зүүүн талаас 3 см, бусад талаас 2 см хэмжээтэй тохируулах
- Нүүртэй байх
- Текстийн өндөр 12, Arial фонтоор бичих
- Header, Footer –тэй байх (Текстийн өндөр 10 байна)
- Гарчиг оруулах (Table of Content ашиглана)
- Footnote ашиглах (Ашигласан материалын жагсаалт)
- Хүснэгттэй байх
- Зураг оруулсан байх (Зургийн жагсаалтыг References -> Insert Caption ашиглан хийх)
- 5-аас дээш хуудастай байна
- Оршил
- Онол
- Судалгаа
- Дүгнэлт
- Ном зүй
- 9-р долоо хоногийн Даваа гараг буюу 10-р сарын 26-нд 3-р цаг сүүлийн хугацаа
- 9-р долоо хоногийн Баасан гараг буюу 10-р сарын 30-нд 4-р цаг сүүлийн хугацаа
Monday, October 5, 2015
Subscribe to:
Posts (Atom)